Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 10-р сар
Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 10 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 10 дугаар сард Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь Завхан голын-Тайшир, Тайгам нуурын - Дэлгэр хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 10 дугаар сард Тайшир, Тайгам нуурын Дэлгэр хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2019 оны 10 дугаар сард хийсэн Говь-Алтай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Гол, нуур- Харуул |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
|
Завхан гол- Тайшир |
2.7 |
3.91 |
0.12 |
0.003 |
0.008 |
0.61 |
Тайгам нуур- Дэлгэр |
4.6 |
13.60 |
0.45 |
0.007 |
0.027 |
2.10 |
MNS4586:1998 |
3.0 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
1.5 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэхагууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Завхан гол: Тайшир хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 177.8 мг/л, ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усанд органик бохирдол илэрээгүй, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 2.7 мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас бага зэрэг давсан үзүүлэлттэй байна.
Тайгам нуур: Дэлгэр хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт их, 15908.5 мг/л, байсан ба нуурын усанд органик бохирдол илэрч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.6 мгО/л байгаа нь усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-аас бага зэрэг давсан байна.
2. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2019 оны 10 дугаар сарын 14 нд, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 68.7 %-ийн цэвэршилттэй байлаа.
Цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот,мгN/л |
Цэвэршилт, % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
MNS4943-2015 |
|
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|
Говь-Алтай, Есөнбулаг сумын ЦБ |
Орж |
8.38 |
260.0 |
194.4 |
101.4 |
|
68.7 |
Гарч |
8.00 |
102.8 |
60.8 |
76.0 |
3.43 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ныстандартадзаагдсанхүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдалусандахьбохирдуулахбодисынзөвшөөрөгдөхдээдхэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гарч байгаа усанд азотын бохирдол илрээгүй боловч жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /цаашид ЗДХ гэх/-ээс 3- 10 дахин давсан байна.
Дүгнэл: Говь-Алтай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд Тайширын орчим Завхан голын ус дунд зэргийн эрдэсжилттэй байсан ба ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас даваагүй, харин Тайгам нуур- Дэлгэр орчимд эрдэсжилт маш их, нуурын ус бага зэргийн органик бохирдолтой байжээ.
Энэ үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 95%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 68.7% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3- 10 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байлаа